Хуулийн танилцуулга мэдээлэл хийлээ

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн \2025.05.05\ хуралдаанд 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн тэргүүтэй ажлын хэсэг "Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл" болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн танилцуулга мэдээллийг өглөө.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариулсан юм. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон НЗДТГ-ын дарга Д.Амгалан нар нийслэлд хэрэгжүүлж буй "Сэлбэ дэд төв-20 минутын хот" төслийн ажлын явцын талаар болон нийслэлд хэрэгжих мега төслүүдийн явцын талаар сонирхсон гишүүдийн асуултад мөн хариуллаа.

Холбоотой Мэдээ мэдээлэл

Цэс

  • Монгол Улс, Улаанбаатар хот 15160, Нэгдсэн үндэстний гудамж 5, Засгийн газрын II байр

  • 51-266109

  • info@20mcnc.gov.mn