
Текст мэдээ
Хорин минутын хот Үндэсний хороо нь Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан бөгөөд дараах Үндсэн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагааг явуулж байна. Үүнд:
- Хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцлийг бүрдүүлэх бодлого тодорхойлох
- Авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлын эсрэг нэгдсэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Дээрх чиглэлээр төрийн захиргааны бүх шатны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажлыг уялдуулан зохицуулах,
- Төрийн болон төрийн байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах, тэдгээрийн санал, санаачилгыг дэмжих,
- Нийслэл хотын стандартыг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх
Хорин минутын хот Үндэсний хорооны дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ:
- Монгол Улсын Үндсэн хууль
- Монгол Улсын Засгийн газрын тухай хууль
- Бусад хууль тогтоомж болон “Хорин минутын хот үндэсний хорооны дүрэм”
20 МИНУТЫН ХОТ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ
Текст мэдээ
Текст мэдээ