
Текст мэдээ
Тэрээр “Засгийн газрын хэрэгжүүлэх гэж байгаа бүсчилсэн хөгжлийн бодлого тэр дундаа хөтөлбөрийн 1.1т туссан байгаа нийслэл болон хөшгийн хөндийн байгуулалтын ажилд нэн анхаарч төвлөрлийг задлах гэж байгаа засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг дэмжиж байгаа. Ялангуяа метроны 1-р шугам, Туулын хурдны зам, Сэлбэ болон Баянхошууны дэд төвүүдийн бүтээн байгуулалт, яармагийн түгжрэлийг бууруулах Go Mongolia гүүр болон хөшгийн хөндийн туннелыг барьж байгуулах ажлыг төлөвлөж байгаад баяртай байна. Сүүлийн 30 жилд гадны хөнгөлттэй зээл тусламжаар барьсан зам гүүр, шинэ нисэхээс өөр дорвитой бүтээн байгуулалт нийслэлд байсангүй. Энэ жилээс манай улс албан ёсоор дунджаас дээш орлоготой руу шилжиж орж байгаа шинэ 30 жилийн хөгжлийн эхлэлийг зөв тавьж байна хэмээн бодож байна. Энэ том төслүүд дээр олон улсын туршлагатай инженерийн зөвлөх үйлчилгээг авна гэдэгт салбарын хүний хувьд дэмжиж байна. Олон улсын жишигт тэзү, зураг төсөл, төслийн менежментийг тэр чигт нь олон улсын туршлагатай инженерийн зөвлөх үйлчилгээний компанид өгдөг тиймээс олон улсын жишигт шилжиж байгаа нь сайн зүйл шүү гэдгийг ойлгоосой хэмээн хүсэж байна” хэмээн тодотгосон юм.
Текст мэдээ
Текст мэдээ