
Текст мэдээ
Тус хорооны гишүүдээр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Г.Лувсанжамц, С.Цэнгүүн, Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд, Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтий сайд, Зам тээврийн сайд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Эрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр томилж, тус хорооны даргаар Засгийн газрын сайд Р.Эрдэнэбүрэнг томиллоо. 20 минутын хот Үндэсний хорооны даргын дэргэд сайдын ажлын алба ажиллах бөгөөд ажлын албаны дарга нь хорооны нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэхээр тус тогтоолд баталсан.
Хорин минутын хот Үндэсний хороо нь хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх бодлого, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлын эсрэг нэгдсэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр төрийн захиргааны бүх шатны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажлыг уялдуулан зохицуулах, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах, тэдгээрийн санал, санаачилгыг дэмжих, нийслэл хотын нэгдсэн стандартыг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй байна.
Текст мэдээ
Текст мэдээ