
Текст мэдээ
Хорин минутын хот гэдэг концепц нь 20 минутын дотор алхаж очоод төрийн үйлчилгээ авах, хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж, өгөх авах боломж бүхий бодлогын шийдэл бөгөөд дэлхийн 100 гаруй хотод хэрэгжиж байна.
Тус концепцыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2024 оны 07 сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолоор “Хорин минутын хот үндэсний хороо”-г байгуулсан. Тус үндэсний хороо нь 20 минутын хот бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд 5-6 томоохон төслийг хэрэгжүүлэх юм.Энэхүү концепцын ач холбогдлыг 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн “Дэлхий дахин хэрэгжүүлж байгаа энэхүү дэвшилтэт концепцыг Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгаж, хорин минутын хот үндэсний хороо байгуулагдсан. Энэхүү ажлыг хамтарсан Засгийн газраас анх удаа ярьж байгаа зүйл биш олон жил ярьж ирсэн. Хоорондоо уялдаа холбоо бүхий 5-6 томоохон төслийг уг хороо хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал нүхэн гарц, зам гүүрийн асуудал, Сэлбэ дэд төв, Хөшигтийн хөндийн дагуул хот, нийтийн тээврийн шинэчлэл зэрэг ажлууд хамаарч байна. Хүнд ээлтэй хүн төвтэй хотыг бий болгоход дэд бүтцийг шийдвэрлэхгүйгээр хийх боломжгүй.
Энэхүү 5-6 төслийн нэгдсэн менежмент, ТЭЗҮ, зардал тооцох ажлыг үндэсний хороо болон хотын захиргаа хамтран хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зарим төсөл дээр олон улсын туршлагатай эксперт, мэргэжилтнүүдийг урьж, хамтран ажиллах шаардлагатай ажлууд мөн байгаа. Зарим тохиолдолд тухайн ажил үйлчилгээг зөвхөн тэр компанийн нөү-хауг түшиглэн хийж байгаа тохиолдолд гэрээ байгуулж, хамтран ажиллахаас аргагүй. Зөвлөх үйлчилгээ бол зайлшгүй шаардлагатай байгаа” хэмээн тодотгосон юм.uid et.
Текст мэдээ
Текст мэдээ