20 минутын хот
Үндэсний хороо

I Хуралдаан

20 минутын хот Үндэсний хорооны Анхдугаар хуралдааныг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн ордны “Их засаг” танхимд зохион байгууллаа.

20 минутын хот Үндэсний хороо нь Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 08 дугаар тогтоолоор эмхлэгдэн байгуулагдсан. Үндэсний хороо нь 9-н Монгол Улсын сайд, 3-н Улсын Их Хурлын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Улаанбаатар хотны Ерөнхий архитектор, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч болон 20 минутын хот Үндэсний хорооны Ажлын албаны дарга зэрэг нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй.

Үндэсний хороо нь хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх бодлого, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлын эсрэг нэгдсэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр төрийн захиргааны бүх шатны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажлыг уялдуулан зохицуулах, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах, тэдгээрийн санал санаачилгыг дэмжих, нийслэл хотын нэгдсэн стандартыг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй юм.

Анхдугаар хуралдаанаараа Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, Ажлын албаны танилцуулгыг тус хорооны Ажлын албаны дарга Б.Батболд хийсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнгийн хийж хэрэгжүүлсэн ажлыг мөн танилцуулав.

Түүнээс гадна 20 минутын хот Үзэл баримтлалын төсөл боловсруулах чих үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаар, Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх бодлого тодорхойлох, 20 минутын хот стандартыг боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан гишүүнээр ахлуулан байгуулсан байна. Дээрх 2 бодлогын бичиг баримт нь Нийслэл Улаанбаатар хот болон бусад улс, орон нутгийн зэрэглэлтэй хотууд нь 20 минутын хот үзэл баримтлалын хүрээн байгуулагдан хөгжих үндсэн суурийг тавих юм.

Нийслэл Улаанбаатар хотод хийгдэж буй авто замын засвар, шинэчлэлийн ажил, нийтийн тээврийн салбарын нөхцөл байдал, автомашины улсын дугаарын хязгаарлалтын талаар хийгдсэн судалгааны үр дүн болон цаашид авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөлт, үйл ажиллагаа, одоо хэрэгжиж буй хууль, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, иргэдэд мэдээлэл түгээх, зарим зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөмжийг боловсруулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хүргүүлсэн байна.

I Хуралдааны хөтөлбөр

Dolores in id blanditiis.

Цэс

  • Монгол Улс, Улаанбаатар хот 15160, Нэгдсэн үндэстний гудамж 5, Засгийн газрын II байр

  • 51-266109

  • info@20mcnc.gov.mn