20 минутын хот
Үндэсний хороо

Үндсэн чиг үүрэг

Хорин минутын хот Үндэсний хороо нь Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан бөгөөд дараах Үндсэн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагааг явуулж байна. Үүнд:

-              Хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцлийг бүрдүүлэх бодлого тодорхойлох

-              Авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлын эсрэг нэгдсэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

-              Дээрх чиглэлээр төрийн захиргааны бүх шатны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажлыг уялдуулан зохицуулах,

-              Төрийн болон төрийн байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах, тэдгээрийн санал, санаачилгыг дэмжих,

-              Нийслэл хотын стандартыг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх

Хорин минутын хот Үндэсний хорооны дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ:

-              Монгол Улсын Үндсэн хууль

-              Монгол Улсын Засгийн газрын тухай хууль

-              Бусад хууль тогтоомж болон “Хорин минутын хот үндэсний хорооны дүрэм”

20 МИНУТЫН ХОТ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ

Цэс

  • Монгол Улс, Улаанбаатар хот 15160, Нэгдсэн үндэстний гудамж 5, Засгийн газрын II байр

  • 51-266109

  • info@20mcnc.gov.mn