Ерөнхий сайдын дэргэдэх шуурхай штабын V хуралдаан боллоо

Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын V хуралдаан 2025 оны 02 сарын 08-ны өдөр боллоо.

Хурлын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ угаарын улмаас нэг гэр бүлийн 6 хүний амь нас эрсэдсэнд эмгэнэл илэрхийлээд Шуурхай штабын гишүүдэд агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, хариуцлагаа өндөржүүлж ажиллахыг анхааруулав. 

Хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал  үүрэг даалгавар хэрэгжилтийн ажлын талаар болон "Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Зарим зөвшөөрлийг журмаар олгодог мөн зөвшөөрөл олголтын процесс, шат дамжлага их, цахимжилт хангалтгүй, төрийн байгууллага ач холбогдолгүй бичиг баримт шаарддаг зэрэг хүндрэл, дутагдлууд байгаа талаар дурдаад эрсдэлийн үнэлгээнд суурилсан зохицуулалтын шинэчлэл хийж, зарим төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн онцолсон юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийн түлшрүү шилжих процесс, үүнд дотоодын нөөц бололцоог ашиглах, бизнес эрхлэгчдээ дэмжиж хамтарч ажиллах боломжийг судлах, Нийслэлд хэрэгжүүлэх томоохон төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрүүд дээр үргэлжлүүлэн ажиллах, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ТӨК-ууд Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтуудыг хэрхэн дэмжиж оролцох санал боловсруулан танилцуулахыг нийт шуурхай штабын бүрэлдэхүүнд үүрэг болголоо. 

Menu

  • Government Building II, United Nation's Street 5, Ulaanbaatar 15160, Mongolia

  • 51-266109

  • info@20mcnc.gov.mn